HomeTutorials
Digital Certificates
Soon
Contact
Primis Background
1.0

PRIMIS

EDUCARE

Шинэ Primis Educare Платформ 1.0-тэй танилцана уу

1.0 www.primiseducare.com
About Primis

ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага 2021 оноос эхлэн гадаадын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орж, тэтгэлэгтэйгээр суралцах хүсэлтэй оюутнуудад дэмжлэг үзүүлж, тэднийг бүрэн бэлтгэдэг. Бид оюутнуудын сонгосон салбарт тохирсон сургалт, зөвлөмжүүдийг цогц байдлаар санал болгох бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй залууст хамгийн тохиромжтой шийдлүүдийг гаргаж өгдөг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Гадаадын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж

Манай байгууллага нь сурагчдад өөрт тохирсон сургуулийн сонголт хийх болон хэрхэн элсэн орох талаар зөвлөгөөг олгодог. Тэтгэлэгт хамрагдах шатны бүртгэл, шаардлага, шалгалт болон тухайн сургуулийн зөвшөөрлийг авах бүхий л процессыг мэргэжлийн түвшинд зааж зөвлөдөг.

Цогц сургалтын хөтөлбөр

Манай сургалтын төв нь зөвхөн хэлний чадварыг сайжруулах төдийгүй, гадаадад суралцахад хэрэгтэй бүхий л ур чадвар болон мэргэжил сонголт хийхэд зөвлөгөө өгдөг. Суралцагчдыг SAT, IELTS-д бэлтгэх, тэтгэлэг авах шатны материалууд зэрэг бүх төрлийн бичгийн болон ярилцлагын ур чадваруудыг хөгжүүлэх хөтөлбөртэй.

Мэргэжилийн багш нар

Хөтөлбөрийн багш нар нь гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцаж байсан бөгөөд шалгалтын бэлтгэлийн талаар нарийн мэдлэгтэй, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд юм. Тэд сургалтын турш сурагчдад зөвлөгөө өгч, тэдний амжилттай тэтгэлэг авахад чиглүүлнэ.

World Class Education

COLLEGE PREP

Нийт 2,300 орчим сурагч бэлтгэсэн ба сурагч тус бүр $150,000-$460,000 тэтгэлэг авсан.

Олон давтамжтай тэнцсэн их сургууль

University of Toronto

The University of British Columbia

NYU

Tsinghua University

Waseda University

Stanford University

NYU Shanghai

McGill University

Duke Kunshan University

ENGLISH / CHINESE

Тухайн байгууллагын онцлог, салбарт зориулсан ажлын байр нь дээрх хэлний сургалт

Corporate Training

Сургалт авсан байгууллага

  • Call pro
  • Bogd Group

Давуу тал

  • Албан бичиг боловсруулах
  • Албан и-мэйл бичих
  • Судалгааны ажил унших болон дүгнэлт гаргах
  • Илтгэл тавих чадвар
  • Дуудлага сайжруулах

БАГШ НАР

П.НЯМГЭРЭЛ

П.НЯМГЭРЭЛ

IELTS

В.ОЛГА

В.ОЛГА

SAT

Б.АРИУНГЭРЭЛ

Б.АРИУНГЭРЭЛ

IELTS

Э.ТЭМҮҮГЭЭ

Э.ТЭМҮҮГЭЭ

SAT Math

Г.ГҮНБИШРЭЛТ

Г.ГҮНБИШРЭЛТ

IELTS

А.ХАЙДАР

А.ХАЙДАР

Counselor

Ж.АМИНА

Ж.АМИНА

IELTS

Ж.АМИНА

Ж.АМИНА

HSK

ҮЕ ШАТ

1

ТҮВШИН ТОГТООХ

Хэлний чадварыг үнэлэх шалгалт нь унших, бичих, сонсох, ярих гэсэн 4 хэсгээс бүрдэж, суралцагчийн түвшинг нарийвчлан тодорхойлно.

2

АНГИ ХУВААРИЛАХ

Түвшингийн дагуу суралцагчийг хамгийн тохиромжтой ангиудад хуваарилж, багшийн туршлага, суралцагчийн хүсэлт болон чадварт нийцүүлэн сургалтыг зохион байгуулна.

3

ДҮРМИЙН НЭГ САР

Эхний 1 сар нь суралцагчдын хэлний үндсэн дүрэм болон суурь мэдлэгийг давтахад чиглэнэ. Энэхүү сургалт нь суралцагчдын суурь мэдлэгийг бэхжүүлж, дараагийн түвшинд амжилттай суралцах боломжийг бүрдүүлнэ.

4

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

Мэргэжлийн түвшний сургалт нь албан бичиг, и-мэйл бичих, судалгаа унших, дүгнэлт гаргах, илтгэл тавих болон ярианы ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Суралцагчид эдгээр чадваруудыг эзэмшиж, мэргэжлийн орчинд амжилттай харилцах боломжтой болно.

5

АХИЦ ХЯНАХ ШАЛГАЛТ

Сургалтын явцад суралцагчдын мэдлэг, чадварыг шалгаж, ахиц дэвшлийг үнэлнэ.

6

ҮР ДҮНГИЙН ШАЛГАЛТ

Сургалтын төгсгөлд бүх суралцсан зүйлсийг гүнзгий үнэлж, амжилтыг хэмжих шалгалт. Эдгээр шалгалтууд суралцагчийн ахиц дэвшил болон сургалтын үр дүнг хянахад чиглэнэ.

HSK СУРГАЛТ

HSK буюу Хятад Хэлний Түвшин Тогтоох Шалгалт нь 1 - 6 дэс байх бөгөөд 6-р дэс нь хамгийн дээд түвшин болно. Хичээллэх хэлбэр нь танхимаар 7 хоногт, 4 удаа, тус бүр 1 цаг 30 минутаар хичээллэнэ.

HSK-1 ТҮВШИН

ХУГАЦАА 1 САРХИЧЭЭЛ 32 ЦАГ

HSK-1 буюу Хятад хэлний түвшин тогтоох-1 шалгалтад тэнцсэнээр хятад хэлний зарим энгийн үгс, өгүүлбэрүүдийг хэрэглэж сурсан байх ба цаашид хятад хэлийг гүнзгийрүүлэн үзэх суурьтай болж өгдөг. 150 орчим хятад үгсийн сантай болно.

HSK-2 ТҮВШИН

ХУГАЦАА 1 САРХИЧЭЭЛ 32 ЦАГ

HSK-2 буюу Хятад хэлний түвшин тогтоох-2 шалгалтад тэнцсэнээр зарим нэг энгийн сэдвээр хөнгөн яриа өрнүүлэх чадвар сууна. Хятад хэлний 300 үг хэллэг эзэмшинэ.

HSK-3 ТҮВШИН

ХУГАЦАА 2 САРХИЧЭЭЛ 64 ЦАГ

HSK-3 буюу Хятад хэлний түвшин тогтоох-3 шалгалтад тэнцсэнээр хятад хэлээр амьдрал ахуй, ажил төрөл, хичээл сургалтын талаар үндсэндээ харилцаж чаддаг болно. Хятад хэлний 600 үг хэллэг эзэмшинэ.

HSK-4 ТҮВШИН

ХУГАЦАА 3 САРХИЧЭЭЛ 96 ЦАГ

HSK 4 буюу Хятад хэлний түвшин тогтоох-4 шалгалтад тэнцсэнээр хятад хэлээр харьцангуй гүнзгий сэдвээр тодорхой зөв ярьж сурна. Хятад хэлний 1200 үг хэллэг эзэмшинэ. HSK - 4 түвшинд суралцах явцад техникийн болон тоног төхөөрөмжийн үг хэллэг суралцах болно.

BUSINESS CHINESE

Бүх сурах бичиг дагалдана

1-60 students450,000₮
60+ students370,000₮

BUSINESS ENGLISH

1-60 students450,000₮
60+ students370,000₮

Primis-ийн Амьдрал

Манай сурагчдын амжилт болон сургуулийн орчинтой танилцана уу

River Tower-т шинэ салбар

Өвлийн College Prep хөтөлбөр

Мэргэжил сонголт & Элсэлт

Сурагчийн сэтгэгдэл: Эрдэнэ

Үүрэг бүрт тохирсон хандалт

Талуудын хэрэгцээнд нийцүүлсэн онцгой туршлага

Оюутнууд

Хичээлийн хандалт • Даалгавар • Ирц • Ахиц хянах

Багш нар

Хичээлийн удирдлага • Үнэлгээ • Ирц бүртгэх • Шинжилгээ

Эцэг эх

Ахиц хянах • Ирцийн тайлан • Харилцаа холбоо